Шүүхийн шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй

img

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны уран бүтээлчид БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах оронд аялан тоглолтоор явж байх үедээ зам тээврийн осолд орж, нэг жүжигчний амь нас хохирч, хоёр хүн гэмтэл авсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан. Өвөрмонголын цахим хэвлэлээр осол гаргасан жолоочийг буруутай гэж үзэн, урьдчилсан байдлаар 15 жилийн хорих ял төлөвлөсөн тухай мэдээлсэн байсан.

б

Энэ тухай Консулын газраас “Бид  жолоочид ял төлөвлөсөн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж үзсэн. Манай Эрээнд суугаа Консулын газар, Хөх хот дахь Ерөнхий консулын газраас шүүхийн шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй. Ер нь шүүхийн шийдвэр гарсны дараа албан ёсны мэдээллийг манайд ирүүлнэ” гэдэг хариултыг өглөө.

б

Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад бид хэвлэл, зарим вэб сайтын мэдээллээр тэгэх гэж байна, ингэх гэж байгаа гэсэн мэдээлэл өгөх боломжгүй. Төрийн байгууллага болохоор бүх юм албан ёсны шийдвэрийн дагуу явагддаг гэдгийг онцлов.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ