"Нүхт тур"-ын нэхэмжлэлийг хэлэлцэнэ

img

"Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй МИАТ компани болон Төрийн өмчийн хороонд холбогдох тендерийн маргааныг шүүх хурал өнөөдөр 16:00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд болно.

Уг шүүх хурал өчигдөр болох байсан ч хэргийн хариуцагч буюу МИАТ компаниас хэргийг шүүж байгаа шүүгчээс татгалзсан учраас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм.  Харин "Нүхт тур" компанийн зүгээс, өнгөрөгч оны 11 дүгээр сард Төрийн өмчийн хорооноос зарласан МИАТ компанид катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа аж.

ө

"Нүхт тур" компани нь МИАТ-д катеринг /хоол хүнс нийлүүлэх/ хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

ө

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bituu:
khorjav khoroo nairuulaad l bna uu
2015-02-13
damba ovogtoi ragjaa:
naad nuhtiig xandaa gej avgai barag unegui avsan ym shu
2015-02-13