Урт нэртэй хуулиар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Д.Арвин танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Л.Цог:
d
-Энэ асуудал маргаантай, ноцтой, нийгэмд олон нийтийн анхаарал татсныг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр талбайд өлсгөлөн суулт зарлаад, эхчүүд, эмэгтэйчүүд хэвтэж байна. Манай бүлгийн дэд дарга өвчтэй учир би завсарлага авах хүсэлт тавьж байна гэв.
f
УИХ-ын дарга “Танай бүлгийн дарга, дэд дарга нар өвчтэй байгаа. Гэхдээ өнөөдөр надад завсарлагын хугацаа дууссан. Завсарлагыг бүлгийн дарга, дэд дарга нар л авдаг. Гишүүнд завсарлага өгдөггүй” гэдгээ мэдэгдсэн гэв. Харин Л.Цог “Манай бүлгийн дарга нар өвчтэй. Надад энэ асуудлыг дамжуулж хэлэх хүсэлт гаргасан” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Танай эвсэл завсарлагыг дүрмийн хүрээнд авч байх хэрэгтэй. Хуралдахгүй завсарлага авч болохгүй” тус бүлгийн гишүүдээс тодруулсаны үндсэн дээр завсарлага өглөө.
d
Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ