Ерөнхий прокурор ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Их Хуралтай зөвшилцсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томилсон. Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхий Прокурорын тамгыг гардуулан өгч, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдийг танилцуулав.
ы
Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу “Прокурорын тангараг“ өргөж, батламжид гарын үсэг зурлаа. Энэхүү ажиллагаанд нийслэлийн дүүргүүдийн прокурорын газрын прокурорууд оролцлоо.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ