Насанд хүрэгчдэд зориулсан жүжиг тоглогдоно
Улсын Драмын Эрдмийн театр ирэх гуравдугаар сарын 1-нээс насан хүрэгчдэд зориулсан “ЧӨЛӨӨТ ХОС” жүжгийг дахин тайзнаа амилуулахаар болжээ. Уг жүжгийг өнгөрсөн жил тус театрынхан тоглож байсан юм.
Зохиолч ДариоФогийн бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьжээ. Жүжгийн гол дүрүүдэд Э.Одгэрэл (нөхөр), Б.Эрдэнэбаяр (нууц амраг), Ж.Эхбаяр, Ц.Баясгалан (эхнэр) нар тоглох аж.
Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.
Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ