Сүхбаатар аймаг хими-биологийн лабораторитой болжээ
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний алба хими-биологийн анхан шатны лабораторитой болжээ. Ингэснээр зүүн бүсийн аймгуудад цусны бүх төрлийн, шээс, био-эдийн шинжилгээг лаборатортоо хийж хариуг түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой болсон аж. Шинжилгээний дээжийг явуулж, хугацаа алдаж ирдэг, энэ нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлж, хэрэг удаашран шалгахад хүргэдэг байсан сөрөг байдал арилах юм байна.
ы
Уг лабораторийн нээлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Ж.Оюунаа, биологийн ахлах шинжээч ахлах дэслэгч Б.Энхмандах нар оролцжээ. Эдгээр шинжээчийг Аймгийн прокурорын газар урьж “Хэргийн газрын үзлэгээр шинжилгээний дээжийг хэрхэн зөв авах, хадгалах, зөөвөрлөх” сэдвээр сургалт, ярилцлагыг зохион байгуулж мэргэжлийн шинжээч нар орон нутагт анх удаа ирж, шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудлаар заавар зөвлөмж өгч, лабораторт зарим шинжилгээг хэрхэн хийх талаар практик сургалт явуулсан байна.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ