С.Баярцогт:Татвар нэмэх талаар нэг ч заалт байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Гарамгайбаатар уншиж танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.
ө
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
ө
-Намын бүлэг намаараа дарамталж улс төр хийдгээ болих хэрэгтэй. Сонгууль болоогүй байна. Хямралаас гаргах гэж олон санал гаргасныг АН дэмжсэнгүй гэж МАН-ын бүлэг дүгнэлтдээ дурджээ. Бямбацогт оо, чи намаараа дарамталж улстөр хийдгээ боль.
ө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
ө
-МАНАН-гийн бүлэг хоорондоо маргалдаж байгааг харахад таатай байна. Сөрөг хүчин эерэг хүчний ажиллагааг хийдгээ болиод, Засгийн газраас гарахаа мэдэгдэх хэрэгтэй. Тэтгэврийн хөгшдөөр улс төр хийдгээ боль. Тэтгэврийн зээл авахад хоорондоо гэрээ хийсэн байдаг. Арилжааны банк ашгийн төлөө явна. Эсвэл тэтгэврийнхний зээлийг төрөөр төлүүлэх гээд байгаа юм уу. АН-ынхан МАН-ыг гуйж гуйж Засгийн газарт оруулчихаад араасаа хутга шаалгаж байгаагаа харж байгаа биз. Засгаас орохоо албан ёсоор зарлавал та нарыг ойлгоно.
ө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
ө
-Аль ч үеийн хөтөлбөрт байдаг зүйлүүд байна. Хамгийн их айдас төрүүлж байгаа зүйл нь валютын нөөц. Энэ хөтөлбөр их ерөнхий байна. Экспортын чиглэлийн махны үйлдвэр хоёр газар барих ч юм уу экспортын орлогод чиглэсэн бодитой зүйл байх хэрэгтэй. Энэ хөтөлбөр чинь “хуулан бичиг” байна. Нээлтийн үйлдвэрийн шавыг хэд ч тавих юм. Бидэнд асар том бололцоо байгаа.
ө
УИХ-ын гишүүн Г.Уянга:
ө
-Оюутолгойн мөнгийг яаж оруулж ирэх вэ? Итгэл гэдэг бол нэг асуудлын хоёр тал. Хоёр талын итгэлцлийн тухай зүйл. Монголчууд хамаг баялгаа ухуулсан. Харин монголчуудын хөрөнгө оруулагчдад итгэх итгэлийг хэрхэн сэргээх вэ? Цагаан суваргын ордын санхүүжилтийг шийдэх гэсэн зүйл оржээ. Энэ асуудлыг УИХ шийдсэн. Харин одоо бид татвараа авах ёстой.
ө
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:
ө
-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж өргөн барьсан. Үүнийг уг нь УИХ-аас баталж гаргах нь зүйтэй. Бодлогын арга хэмжээг дэмжсэн Дэлхийн банк, ОУВС-гийн хуультай тэнцэх ёстой. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад эдийн засгийн хүндрэлээс гарах богино хугацааны болон дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж гаргах ёстой. Бид онцгой анхаарч байгаа 10 заалтаа тусгасан. Энэ хөтөлбөрт дотор татвар нэмэх нэг ч зүйл байхгүй. Харин ч бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг бууруулах замаар үйл ажиллагааг нь дэмжинэ.
ө
Ийнхүү гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлж байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ