Би хүртэл хямарсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэх эсэхийг шийдэж байв. Энэ асуудалд гишүүд нухацтай хандаж, нам, бүлгээрээ талцан мэтгэлцэв. МАН-ын өргөн барьсан 50 зүйл бүхий хямралаас гарах хөтөлбөрийг АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй үзсэн. Энэ нь МАН-ын бүлгийнхнийг ихээхэн бухимдуулсан юм. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “Хямралд миний эргэн тойрныхон бүгд өртсөн. Би хүртэл хямарсан байгаа. Эдийн засаг хямарчихаад өмнөх Засгийн газрыг огцруулсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хямралыг мэдрээд өөрийн зорилтоо “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг байх болно” гэж тайлбарласан. Гэтэл АН-ын бүлэг хямралыг мэдрэхгүй байна гэх юм. Засгийн газраа дэмжихгүй байгаа юм уу. Бид Засгийн газрын оруулж ирсэн хөтөлбөрт 50 заалттай хөтөлбөр оруулж ирсэн. Гэтэл үүнийг хэлэлцэхгүй гэлээ” хэмээлээ.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ