"Барс-2" захад гарсан галыг унтраав

img

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Барс-2" захад өнөөдөр 16:00 цагийн орчимд гал гарчээ. Галын дуудлагын дагуу НОБГ-ын Аврах гал унтраах хоёр анги ажиллаж дөнгөж сая түймрийг унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа аж.

б

Хүнсний болон барааны гэсэн хоёр хэсэгтэй захад нэг лангуу шатаж, галын улмаас маш их утаа үүсэн учир онцгойн алба хаагчид үйлчлүүлэгч болон түрээслэгчдийг гаргаж, галыг унтраасан байна. Өнгөрсөн оны тавдугаар сард мөн  "Барс-2" захад гал гарч байсан.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amar:
дандаа гал гарч байхын энэ онцгой байдал юу хийж бна шалгаж бна гээд л бсан ,очиж захын удирдлгаас хэдэн цаас аваад чимээгуй болчих юм аа
2015-02-13