Торгон мэдрэмжтэй бай, Д.Гарамгайбаатар аа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гишүүд энэ асуудалд нухацтай хандаж байгаа юм.
ө
Тиймээс ч тэдний хооронд нам эвслээрээ талцан маргалдах асуудал ч үүслээ. Тухайлбал, гишүүн Ц.Нямдорж “Хариуцлагын зудын тухай яриад эхлэхээр улстөр ярилаа гэдэг нь ямар учиртай вэ? АН Засгийн эрх барих хоёр жилдээ эдийн засаг унагасан нь үнэн биз дээ. Одоо бид хамтраад эдийн засгийн хямралаас гарахаар хөтөлбөр төлөвлөгөө боловсруулаад ирэхээр дэмжихгүй, эсэргүүцээд байх юм. “Эрүүл юм уу, согтуу юм уу”. Хариуцлагын асуудал ярихаар улстөр ярилаа гээд байх юм. Хариуцлагагүйн зуд нүүрлээд байхад хэлэлгүй яах вэ? Ард түмэн чинь мөнгөгүй болсон нь үнэн. Хариуцлага ярихаар бултдагаа боль. Ч.Сайханбилэг орж ирээд “эдийн засаг эдийн засаг, эдийн засаг” гэж гурван удаа хэлчээд гараад биз дээ. Дээр нь бие бие рүүгээ дайрахаа больчихвол яасан юм. “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газарт Сангийн сайдын алба хашиж, эдийн засаг хямруулсан.
ө
Засгийн газар асуудал оруулаад ирэхэд яах гэж АН-ын бүлэг хэлэлцэхгүй гэж хэрүүл өдсөн юм. Ерөнхий сайд чинь Ч.Сайханбилэг, хариуцлагын 50 хувь нь түүний нуруун дээр байгаа шүү. Эрх баригч хүчин чимээгүй тэвчих үе ч байдаг юм. Торгон мэдрэмжтэй бай, Д.Гарамгайбаатар аа” хэмээн зандарав.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ