Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

img

МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмадууд оролцсон энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэв. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж сар шинийн бэлэг барив. АШЁМЗХ нь энэ жил нийтдээ хоёр гэрийг намынхаа ахмад настнуудад өгсний нэг нь энэ аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

й

АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх хүндэтгэлийн арга хэмжээний үеэр, “Залуучууд ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ нийгмийн асуудалд байнга санаа тавьж байх ёстой. Манай холбооноос энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн. Залуучууд бид улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын тулд та бүхнийхээ үнэтэй сургаал зөвлөгөөг байнга сонсч байх нь чухал. Тиймээста бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй” гэв.

й

АШЁМЗХ нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар хороодтой Монгол Улсын томоохон залуучуудын байгууллагын нэг. Сар шинийн босгон дээр тус холбооны салбар байгууллагууд өөрийн харъяа аймаг, дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх аж.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ