Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхны зөвлөлдөж байна

img

ХХААЯ-ны Хүнс, хөдөө аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөний эхэнд 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар өнгөрсөн жил хийсэн болон энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа салбарын яамны бодлого төлөвлөгчдөд танилцуулсан юм. Тэд төсөв танаснаас хийсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хөрөнгө мөнгө хумигдсанаас бэрхшээл их гарч байгаа гэнэ. Учир нь, хөдөө аж ахуй хүн хүч, техник, хөрөнгө мөнгө шаардсан салбар.

й

Нэг ажил нь нөгөөдөө хамааралтай энэ салбарын үйл ажиллагааг доголдуулалгүй авч явахын тулд хэрхэн, яаж ажиллах “мэргэн” бодлого салбарын яамнаас хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн хэлж байлаа. Ямартай ч, өнөөдрийн зөвлөгөөнөөр орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар өнгөрсөн оны үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилт, салбарын тэргүүлэх зорилтын биелэлтээ танилцууллаа. Харин маргааш тэд салбарын яамны 2015 онд хэрэгжүүлэх зорилттой танилцаж, сайд  Р.Бурмаатай үр дүнгийн гэрээ байгуулах юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ