Төрийн өмчийн хувьчлалыг хэлэлцэхийг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж  байна.  Хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг  шийдлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлсэн юм.

ө

Тухайлбал гишүүн С.Дэмбэрэл “Монгол Улсад явагдсан хувьчлалтын гол зорилго нь үр ашгийг дээшлүүлэх талдаа явж ирсэн. Өмч хувьчлал гэдгийг өргөн утгаар нь ойлгодог. Хувьчлалыг өмнөх, дунд, дараах гэж гурав хуваадаг. Хувьчлалын гол аргуудыг шат шатанд нь тодорхойлон явуулдаг. Төр нийтийг төлөөлдөг учир төрийн өмчит компанийг хуулинд оруулсан. Хувьчлал нь өөрөө их эмзэг. Тиймээс үүнийг янз янзаар хардан сэрдэх зүйл их гарна. Бусдад зөв тайлбар өгөхийн тулд хүмүүс асууж байгаа юм. Тийм учраас цаашдаа энэ асуудлыг дэмжээд,  бүх салбарт ойлголтыг нэгтгэх хэрэгтэй гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Мэдээлэл  холбооны салбарыг хувьчлахыг дэмжихгүй. Энэ салбарыг төрийн мэдэлд байлгах нь зүйтэй. Нөгөө талаасаа хувьчлах объектуудын жагсаалтыг харж байхад ялгавартай хандах зүйл харагдаж байна. Хэрвээ объект бүр дээр яривал ухаалаг хандах ёстой. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хаврын чуулганаар оруулъя гэж байгаа бол дэмжинэ гэлээ.

ө

Гишүүд хувьчлалын асуудлыг хэлэлцэхийг дэмжихээд хаврын чуулганаар үргэлжлүүлье гэж байсан юм. Мөн гишүүн Г.Уянга “Хоморголон хувьчилж болохгүй. Үүнийг хаврын чуулганаар нухацтай хэлэлцэх ёстой. Салбар болгон дээрээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар ч мэдээлэлгүйгээр хувьчлал орж ирж байна. Тухайн хамт олонд нь хувьчилна гэж байна. Тиймээс тухайн хамт олонд 5-10 хувь нь ямар ашигтай тусах вэ гэдгийг бодох хэрэгтэй”  гэж байлаа. Ингээд    Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжив.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ouytan:
2 avgain yg gadaa garaad argal oruulaad ir stai chanaya gej baigatai agaar neg bna. mongold iim ajiltai gazruud. khyreelngyyd mon ch olon uchraas yaavgan kheryyleer ajil yaavj bna daa tuulai alaad. khuulia zorchood. buudal kheseed. suudal zaraad mongol tor mon ch khevreg bolj. said darga nar saalchinii ajil orkhij. sakhaltai erchyyd ni sadar bysgyichyydiig tolgoidoo gargaj. barildaj yaavsan baagii. stesteg chytej.khichig khyrtej.burkhaniig khuurch. bar* muulj bna daa. khaa khoorkhii bolj. khurgachin khyy tamga bariv. khyykhnyyd deesh zytgej. khovgyyd dooroos ni doloov. tor ergekh odor tyn oirtov.
2015-02-15
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-02-14
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-14
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-14
zochin:
odoo byaluugaa hubaalaa daa..
2015-02-14
zochin:
odoo byaluugaa hubaalaa daa..
2015-02-14
zochin:
odoo byaluugaa hubaalaa daa..
2015-02-14
хувьчлал:
урьд хувьчилсан зуйлсээ буцааж авмаар байхад юун хувьчлал вэ чоно борооноор гэгчээр зах зээл муудаад амьдрал муудсан юм алга далимдуулж байна урьд байсан гутлын уйлдвэрууд арьс ширний ноосны уйлдвэрууд байшин уйлдвэрлэх кобинатууд гэх мэт одоо хаана байна
2015-02-14
хххммм:
юм үлдээ юу. хувьчлаад сайжирсан ганц жишээ олоод өгөөч. төр улс өмчгүй бол байхгүйтэй адил болно. дайснууд юу хийгээд байнаа.
2015-02-14
hunnu:
төр мэдээллийн сүлжээгээ хувьд өгнө гэдэг юу л бол доо. үндэсний аюулгүй байдал гэж яаалаа. нэг өдөр дампуурлаа гээд сүлжээгээ унтраагаад арилаад өгвөл яах вэ
2015-02-14
zochin:
huvichlal nereer tumnii omchiig hanadaggui zovlog doo zusal daa uiliin ur gej bgagt itgedeg shuu.
2015-02-14
irgen:
ene luivarchid xanaj tsadaxaa medexgui yumaa. xuvichlal bol xiix l yostoi ajil gexdee odooxondoo bolj butej bgaa salbaruudaa yarax xereg yu ve. tet salbar bolj butej bga uchraas l oorsdoo bolon busdiiin medeld ogox gej ulairax yum . getel xamgiin turuund nen yaraltai xuvichlax yostoi toriin bankiig er yarixgui yum unexeer sonin yumaa. toriin bank tsag tutamd banknii biznesiin zarchmaas xondiirch bna uchir ni toriin baiguullagiin status xuuli durmeer yavj bna bas guitsetgex zaxiral ni nam naiz noxod shan xaramjiin shugamaar muu zeeliig mash ixeer gargaj bna. uuniigee yaraltai xaraachee
2015-02-14
жунгаа авгайчуул:
авгайчуул төр бариад яанаа монгол
2015-02-13