Цас орно

img

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, баруун зүгийн нутийн өмнөд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 16-21 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

б

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ