Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

img

Улс орнуудын дурлалт хосууд валентины баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаарх мэдээллийг хүргэж байна.

б

Хятад

Хятад улсад Валентины баяр гэж тэмдэглэдэггүй юм. Учир нь хятадад хосуудын баяр сарны календариар долдугаар сарын 7-нд тохиодог аж. Энэ өдөр хуримаа хийсэн хосуудад 888 юань найзууд нь бэлэглэж, аз жаргал бэлэглэдэг юм.

б

Тайвань

Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэг болон сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг илгээдэг. Тайваны ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь”Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Энэ өдөр Тайванд Хятадаас 10 сая сарнай экспортоор орж ирж, худалдаалдаг байна.

б

Япон

Япон  улсад Гэгээн Валентины баяраар шоколад бэлэглэдэг. Гэхдээ шоколадыг эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ бэлэглэдэг заншилтай. Хамт ажилладаг хүмүүс, ангийн хамт олондоо “Giri-Shoko” гэдэг шоколадыг бэлгэлдэг аж. Харин хосууд хайртай хүндээ “Honmei-shoko” шоколадыг бэлгэлдэг. Энэ юугаараа онцлог вэ гэвэл тухайн эмэгтэй найз залуу эсвэл хайртай хүндээ заавал гараараа хийж өгдөгт аж. Дэлгүүрээс бэлэн шоколад авч өгөлгүй хайртай хүндээ өөрийн гараар цорын ганц шоколадыг хийж өгдөг уламжлалтай. Мөн “Honmei-shoko”-г өөрийн сэтгэлээ илчлэх нэг хэлбэр гэж үздэг. Тухайлбал хамт ажилладаг ганц бие залууд сайн болсон эмэгтэй сэтгэлээ илчилж чадахгүй бол “Honmei-Shoko”-г өгөхөд л би сайн гэсэн утга илэрхийлдэг. Харин Япон эрчүүдийн хувьд энэ бэлгийн хариуг гуравдугаар сарын 14-нд “White Day” гэсэн өдрөөр эмэгтэйдээ зүрхэн хэлбэртэй бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг аж.

б

Өмнөд Солонгос

Солонгост Валентины баярыг Японтой адилхан тэмдэглэн өнгөрүүлдэг. Хайрын баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ школад бэлэглэдэг. Хайртай хосууд өдрийн 2.14 минутад нэг нэгэндээ хайртайгаа баталж “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдог аж. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд охидууд хайртай хүндээ дуртай печенийг нь бэлэглэж, үерхэх санал тавьдаг аж. Харин хөвгүүд энэ саналын хариуг үнсэлтээрээ ойлгуулдаг. Охиныхоо духанд хөвгүүн нь үнсвэл, “чи миний хувьд охин дүү минь”, хацар дээр үнсвэл “хараахандаа болоогүй байна”, уруул дээр нь үнсвэл “зөвшөөрч байна” гэх утгыг илэрхийлдэг.

б

Их Британи

Британид Валентины өдрөөр эмэгтэйчүүд дэрэн доороо дөрвөн ширхэг лаврын навч хийдэг. Мөн өндөг иддэг бөгөөд өндөгний шар дээр нь давс үйрүүлж иддэг уламжлалтай. Учир нь Англи эмэгтэйчүүд Валентины шөнө сайхан зүүд зүүдэлвэл тэр зүүд нь биелдэг гэж итгэдэг учраас дээрх алхамыг хийдэг байна. Мөн ганц бие бүсгүйчүүд хайртай залуугийнхаа нэрийг модны навчин дээр бичин лаг шаварт хийн гол руу шиддэг эртний заншилтай. Гол руу шидсэн лаг шавар усанд урсаж уусаж дуусаад усны мандал дээр нэр бичсэн навч нь гарч ирвэл хүсэл биелдэг гэж өвөрмөц уламжлалтай аж.

б

Америк

Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна үдэшлэг зохиодог байна. Америкчууд гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч түүнийгээ өөрийнхөө хүссэнээрээ чимэглэдэг. Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шоколад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг ажээ. Харин шинэхэн хосууд хайртай бүсгүй, залуудаа 1 ам.доллар бэлэглэдэг байна. Энэ нь “Ганцхан минийх” гэсэн утгыг илэрхийлдэг.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
элдэв шоколад,цэцэг зарах гэсэн худалдаачдын тархи угаалт.
2015-02-14
gqnaq:
manid hamaagui naimaachdiin arga
2015-02-14
mongol chocolate:
za tgd shuumjilsen shuumjleegui temdeglej l taaraa arhia tohiruulj uugaad dotooddoo uildverlesen chocolate pizza ntree avuul zgr yum
2015-02-14
buyan :
olon bayariig zoriudaar temdegluulj bna. ehneesee emgenelt yavdal tohioldoj bna
2015-02-14
hamaagyi:
ene mongolchuud bidend hamaagyi biznesee tetgej baraagaa zarah arga
2015-02-14