Оюутан залуус ахмадуудыг баярлуулжээ

img

Залуучуудын боловсролыг дэмжих “Урам” төв, “Гэрэлт цамхаг” оюутан залуусын клубын оюутан залуус хамтран сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны амьдралын баталгаажих түвшингээс доогуур 60 гаруй буурлыг хүлээн авч баярлуулжээ.

б

“Сэтгэлийн хадаг”үйл ажиллагааг тус клубын гишүүн оюутан, залуус өөрсдийн нөөц боломжоо дайчлан, сэтгэл зүрхээ зориулан бусдын хайр халамж, халуун дулаан үгээр дутагдаж, амьдралын хүнд хэцүүг нуруундаа үүрч яваа өндөр настнуудыг баярлуулж, тэдэнд урам, сэтгэлийн дэм хайрлах зорилго агуулан зохион байгуулсаар иржээ. Оюутан залуус энэ үйл ажиллагааг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн есөн жилийн хугацаанд нийслэлийн зургаан дүүргийн нийт 800 гаруй амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өндөр настануудыг хамруулсан байна.

ө

“Сэтгэлийн хадаг-2015” арга хэмжээг оюутан залуус өөрсдийн хүч, бололцоо, авьяас чадвараа дайчлан санхүүжилтээ бий болгож эдгээр настнуудад урлагийн тоглолт бэлтгэн үзүүлэхээс гадна сар шинийн тавгийн идээ болон бусад гарын бэлгийг бэлэглэжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongoliin zaluuchuud in mundag bolson ene ajiliig ulamjlal bolgon jil bvr zohion baiguuldag gj sonsson yum bn
2015-03-03
zochin:
оюутан залуус ахмадуудыг барьцаалжээ гэж уншлаашдээ ёох одоо бүр бүх юмыг харлуулж бодсоор байтал галзуурах нээ kkk
2015-02-14