Лопез найз залуутайгаа эргэн нийлжээ

img

Дуучин Женнифер Лопез өнгөрсөн оны сүүлээр салсан найз залуу Каспер Смарттай эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг өчигдөр Нью Йорк хотын загварын долоо хоногт хамтдаа оролцож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Лопез өнгөрсөн сар нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө ганц бие ээж хэмээн хэлж, дахин Каспертэй нийлэхгүй гэсэн билээ.

б

Тэрбээр “Би Каспертээс албан ёсоор салсан. Дахин нийлэх бодол байхгүй” гэж ярьж байсан юм. Гэрчүүдийн мэдээлснээр тэд хоёр долоо хоногийн өмнө эргэн нийлж, Лопезийн Лос Анжелес дэх гэрт нь Каспер нүүж ирсэн гэжээ. Каспар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуучин бүсгүйг аялан тоглолтоор Испани явсан хойгуур нь өөр бүсгүйтэй зочид буудал орж буй гэрэл зургуудыг “TMZ” сайт нийтэд цацсан юм. Энэхүү мэдээллээс болж хосууд хоёр тийш болсон билээ.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ