Хайртдаа барих бэлэг
- Улсын Филармонийн дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нарын хамтарсан анхны “I Love you” хэмээх классик поп, жазз тоглолт 19.00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг.
ө
-“Гурван бүдүүн”, “Мотив”, “Sync” гэсэн гурван хамтлаг нийлж, өнөөдөр “Хайрын дууны үдэш” нэртэй тоглолтыг дурлалт хосууддаа зориулсан тоглох гэж байна. Тоглолт “River Sounds” хөгжмийн клубт 21:00 цагаас болох аж.
ө
-Цагтаа залуусыг байлдан дагуулж явсан, хип хоп хамтлагуудын анхдагчдын нэг GUYS хамтлаг өнөөдөр “Хайрын бүжиг" шоу тоглолтоо хийх гэж байна. Тоглолт "Чингисийн өргөө" event hall-д 20:00 цагаас болно. Тоглолтын тасалбарын үнэ 24700 төгрөг.
ө
- Өнөөдөр буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 17:00 цагаас тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ