Зай завсаргүй “Хайраа” гэж дуудахыг халамж гэдэггүй

img

Үл таних эмэгтэй, Өдөр өдрийн нар”, “Хоёулаа унтах уу”, “Хөлтрөг”, “Улаан пальто” зэрэг олон уран сайхны  кинонуудаар та бидний танил болсон СТА жүжигчин О.Долгортой ярилцлаа.

f

-Юуны өмнө тань энэ өдрийн мэндийг хүргье?

-Баярлалаа. Танай сайтын нийт уншигчдад бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

s

-Ярилцлагаа таны анхны уран бүтээлээс эхлэх үү?

-Тэгье. Би 2006 онд КУДС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд охиноо төрүүлсөн. Түүний дараа бие маань өвдөөд уран бүтээл хийгээгүй бараг хоёр жил эмнэлгээр явсан. Тухайн үед нэлээд хүнд өвчин туссан ч түүнийгээ ялан дийлж, өдгөө хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаа нь өөрийгөө энэ амьдралд ялагч болгож чадсан. Хамгийн гол нь өвдсөнөө яриад бахархаад байгаа биш тэр өвчнийг ялж чадсан нь миний хувьд бахархал гэж боддог шүү. Хүмүүс миний анхны уран бүтээлийг найруулагч Наранбаатарын “Үл таних эмэгтэй” уран сайхны кино гэж боддог байх. Үнэндээ анх NTV телевизийн “Бид дөрвийн хайр” нэртэй теле жүжиг байсан. Түүнээс хойш хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээсэн.

а

- “Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүр тань олонд маш ойр дүр болсон шиг санагддаг?

-Магадгүй Зулцэцэгийн дүр надаас урьд урьдын дүрүүдээс илүү жүжигчний ур чадвар, ажиллагаа шаардсан байх. Нэлээд бодож ажиллах хэрэгтэй байлаа. Намайг, мэргэжлийн хувьд, өсөж дэвжих бас нэгэн шат ахиулж туршлага хуримтлуулсан уран бүтээл болсон. Анх энэ дүрийн саналыг аваад зохиолтойгоо танилцаад багагүй эмээж байсан. Ингээд урьд өмнөх дүрүүдээр бага зэрэг туршлага хуримтлуулсан болохоор би энэ дүр дээр ажиллаж чадах ёстой, заавал ард нь гарна гээд л өөртөө зориг өгсөн. Гэхдээ чадварлаг хамт олон сайн найруулагчийн ачаар дүрээ бүтээж чадсан. Энэ дүрд тоглосон нь аз завшаан гэхээсээ илүүтэйгээр том зүйлд өөрийгөө сорьсон, туршлага хуримтлуулж нэг шат ахисан нь миний хувьд маш үнэтэй байр суурь эзлэж байгаа.

бө

-Олны танил болоход тань Зулцэцэг бас “Өдөр өдрийн нар” киноны Сүрэнгийн дүр нэлээд түлхэц болсон гэж бодогддог?

-Тиймээ. Ер нь нэг уран бүтээлээс дараагийн уран бүтээлд дамждаг. Миний хувьд нэг уран бүтээл дээрээс дараагийн уран бүтээл хийх алхам маань нээгдэж өгдөг учраас бүх л дүрүүддээ хайртай.

б

-Та сайн уран бүтээл үү. Сайн уран бүтээлч байхын гол үндэс нь юу вэ?

-Би өөрийгөө дүгнэхэд арай л эрт байна. Харин үзэгчид миний хийж буй уран бүтээлээр дамжуулаад намайг дүгнэх байх. Хийсэн уран бүтээл бүхнийхээ алдаа, оноон дээрээс туршлага хуримтлуулаад өгсөж явна гэхээс биш уруудана гэж үгүй. Би баг хамт олон туршлагатай ахмадуудаас, мэргэжил нэгт нөхдөөсөө туршлага хуримтлуулан өсч яваа л энгийн нэгэн жүжигчин. Жүжигчин хүн урлагийн буянаар мэдрэмжтэй болдог юм шиг санагддаг. Энэ мэдрэмжээ зөв хөгжүүлвэл сайн уран бүтээлч, сайн ээж, хань байх гол үндэс. Бүх зүйлийн л эхлэл.

б

-Ихэнх хүмүүс олны танил болоод ирэхээрээ “од”-ын өвчинд нэмвэгдэж, эхэлдэг. Таны хувьд ийм мэдрэмж хааяа төрнө биз?

-Би амьдралд энгийнээр хандахыг л хүсдэг. Энэ талаар гэр бүлийнхэн маань ч хэлдэг. Гэхдээ “од” гэх ойлголт чинь уран бүтээлээрээ дамжуулан олонд танигдахыг л хэлдэг байх. Миний хувьд суурь нь энгийн гайгүй эхэлэсэн юм чинь сууриа дагаад тийм зүйлд нэрвэгдчихгүй байх аа /инээв,сур/. Тэрнээс энэ хүн намайг танидаг болчихсон юм чинь гээд л уруулаа будаад дээгүүр хараад өнгөрөх нь ухамсаргүй ойлголт. Яахав эмэгтэй хүн өөрийнхөө гадаад төрхөндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ чинь үзэгчидээ хүндэж буй асуудал.

ыб

-Үргэлж эерэг, даруухан дүрд тоглодог О.Долгор амьдрал дээр чухам ямаршуу ааш, зантай бүсгүй вэ?

-Хүмүүс анх надтай танилцаад уулзахдаа их даруухан юм гэдэг. Ерөнхий зан төлөв минь даруухан байлаа гээд уран бүтээлд тэр бүр тусгаад байдаггүй. Уран бүтээлч хүн янз бүрийн өөр өөрийн төлөвшилттэй дүрүүдийг санал болгодог учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой. Тэгэж өөрийгөө дүгнэдэг. Тийм ч байх шаардлагатай. Амьдрал дээр О.Долгор даруу гэдгийг би өөрөө гэхээс илүүтэй хөндлөнгийн хүмүүс тэгэж дүгнэдэг.

ы

-Уран бүтээлээс чинь хазайгаад хувийн амьдралыг тань сонирхмоор байна. Айлын хэддэх хүүхэд вэ?

-Би айлын том нэг эмэгтэй хоёр эрэгтэй дүүтэй. Багаасаа биеэ даасан гэхэд болно. Аав ээж хоёр минь цэргийн хүмүүс байсан болохоор бага байхад л ийш тийш их нүүдэг байсан. Хамгийн сүүлд Эрдэнэт хотод 10-р ангиа төгссөн. Тийм болохоор Эрдэнэтээр овоглогдож явдаг. Уг нь бол Улаанбаатарын унаган  хүүхэд. Миний шилжилтийн насны бүхий л  дурсамжууд Эрдэнэтэд өнгөрсөн болохоор сэтгэлд ойрхон санагддаг.

ыб

-Жүжигчин хүн тэр дундаа эмэгтэй хүнд амжилт гаргахад гэр бүл хамгийн чухал. Ханийхаа тухай ярихгүй юу?

-Би ханийхаа тухай ярих дуртай. Түүнийг ярихаар гэрэл гэгээ тодроо ирдэг.  Гэр бүлийн халамж гэхээр завсар зайгүй “хайраа” гэж дуудахыг хэлдэггүй. Хамгийн гол нь хүнийг ойлгодог, ямар ч үед мэдэрдэг байх нь чухал. Заримдаа хүү минь  уйлахад миний хань намайг амраах гэж босож, хүүгээ тэвэрдэг. Тэр үед л хайр, халамжийг нь илүү ихээр мэдрэгддэг.

б

-Эр хүний ноён нуруу гэж юу юм бэ, эмэгтэйчүүд монгол эр хүний ноён нуруу тийм байх ёстой гээд л янз бүрээр төсөөлдөг юм билээ?

-Одоо эрчүүд тэгээд ингээд гээд л янз бүрээр ярьдаг болчихсон байна. Гэхдээ эр хүнд холч ухаан гэдэг давуу чанар яах аргаггүй байдаг юм билээ. Бид одоо жендэрийн хууль гээд яриад л байна. Эрчүүдийг өнөөдөр эмэгтэйчүүд толгойлж байна гэж үзээд байгаа. Хэдийгээр тийм боловч монгол эр хүний холч ухаан тайван амгалан байдал байдаг ч үүнийгээ илэрхийлж гаргаж чадахгүйгээсээ эмэгтэйчүүдэд янз бүрээр хэлэгдээд байдаг ч байж болно.Манай нөхөрт дээрх зан төрх байдал илэрдэг гэж би боддог учраас ноён нуруутай монгол эр хүн юм болов уу гэж бодож явдаг.

ё

-Амьдралын утга учир юун дээр тогтдог вэ?

-Гэр бүлийн тогтвортой байдал дээр тогтдог байх. Үр хүүхэд хань ижилтэйгээ хамт эрүүл саруул элэг бүтэн байх, ээж аав, ах дүүстэйгээ ойр дотоно байх, эв эетэй байх зэрэгт тогтох байх.

б

-Таныг сайхан бүсгүй гэх дүгнэлтийг олон хүнээс сонссон юм байна. Харин чи өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?

-Хүмүүс чи хөөрхөн, чи аятайхан, гоё нүдтэй гээд л надад хэлж байсан. Гэхдээ би өөрийгөө ямар үед сайхан гэдгийг мэдэрдэг вэ гэхээр хань ижилээ сэтгэлээсээ баярлуулж чадсан. Хань үрcээ сэтгэл хангалуун байлгаж чадаж байгаа тэр сайхан инээд хөөрийг нь сонсох, ээж аав дээрээ очоод өөрийнхөө хийсэн бүтээлүүд дээрээ дүгнэлт авах гээд л энэ бүхнээс эерэг энерги авч өөрийгөө сайхныг мэдэрдэг. Тэрнээс алаг нүдэндээ өөрийгөө сайхан гээд яваад байхгүй. Гэхдээ бас хаяа толинд өөрийгөө харна…/инээв,сур/

ор

-Тэгвэл хөөрхөн сайхан гэх тодотгол хоёрын хооронд хэр их зай байгаа бол?

-Манайх нөхөр надад хэлдэг л дээ. Эмэгтэй хүн зөв байгаад аливаад ур ухаанаар хандаж байвал нүд нь хүртэл өөр болдог гэж хэд хэдэн удаа хэлсэн. Энэ нь бас намайг юм бодоосой гэж хэлсэн байх. Тэгээд би чинь зөв нүдтэй байх гээд хичээж өгнө шүү дээ./инээв,сур/

рх

- Хүн бүрт нууц байдаг. Та хэр их нууцтай вэ?

-Эзэнтэй нууцууд байдаг. Нууц гээд л дотроо өнөөдрийг хүрсэн тэр нууцуудаа хэзээ ч задлахгүй байх.

им

-Тэгвэл нууц амрагийг юу гэж боддог вэ. Хүний амьдралд нууц амраг байх ёстой юу?

-Нууц амраг гэдэг сэдвийг үгүйсгэх ч хэцүү, үгүйсгэхгүй байх ч хэцүү зүйл юм билээ. Бид хоёрын хувьд “За яршиг даа” гэж хариулна. Гэвч бусад хүнийг харж байхад тийм амьдралтай өчнөөн хүн байна.

б

-Өөрийг чинь гоо сайхнаа хадгалахын тулд мөнгөн аяганд ус хийж нүүрээ угаадаг гэж сонссон. Үнэн үү?

- Тиймээ. Биднийг бага байхад манай ээж мөнгөн аяганд ус хийгээд нүүрээ угаадаг байсан. Бидэнд нь тэр байдал нь хэвшээд ирчихсэн. Манай ээж эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэдэг болохоор “ус уу” гэдэг. Хүн бага багаар усыг маш сайн уух ёстой байдаг юм билээ.

б

-Тэгвэл жингээ хэрхэн барьдаг вэ?

Хүмүүс надаас фитнессээр хичээллэдэг үү гэж хүмүүс асуудаг. Жаахан хүүхэдтэй болохоор тийм зав байдаггүй. Охин минь хоёрдугаар анги, хүү минь ой гарантай. Тиймээс ажлаа хийх, гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэх,  хүүхэд асрах чинь өөрөө л фитнесс болчихдог юм байна /инээв,сур/.

б

-Таны амьдралын зорилго, хэтийн төлөвлөгөө?

-Урсгалаараа амьдрахыг хүсдэггүй. Тийм амьдралаар ч амьдраагүй байх. Одоо л бид хөдөлмөрлөх, гялалзах цаг үе. Энэ үедээ л сайн хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулж чадвал бидний амьдрал шат шатаар ахиж, хүсэж тэмүүлж байсан бүхэн маань аяндаа л бүтэх болно. Өнөөдөр хэтийн юмны төлөө шаналж явахаар зүгээр л сайн хөдөлмөрлөх ёстой. Хүсэж мөрөөдөж байсан бүхэн чинь алхам алхмаар чиний гарт ороод ирнэ гэж бид боддог . Түүнчлэн, ойрын төлөвлөгөөнд дахин хүүхэдтэй болж, өөрсдийн гэсэн орон байртай болъё гэж бодож байгаа. Бид залуу гэр бүл учраас одоохондоо хөлсний байранд амьдарч байна. Эндээс амьдрал цэцэглэж байна даа.

ч

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

isis:
chaduul dandaa iim bgaarai....mongolyyd er emgui humuujil muutai do....
2015-02-15
bi bol bi:
tsagaan khalaadtai bga yumuu
2015-02-15
bi bol bi:
nuhur ni emch yumuu
2015-02-15
galaa.d:
sain l baina sh dee ter daldganaj dagasan hvvhniig segserch chadsan bol kkk. chi bitgii hvnd ataarh. saihan ger bvl baina, saihan ,bas uhaantai bvsgvi, az jargal hvsie.
2015-02-15
amgalanbaatar:
saihan hosuud baina. as jargal husie
2015-02-15
zochin:
galaa hol ochij huts
2015-02-15
galaa...d:
hunii amidrald gai boloh eldev um bichij yadag bnaa.unen hudal ni medegdehgui.yagaad iim muuhai baidag um be manai zarim zaluus.yostoi heleh ug alga.
2015-02-15
odod:
saihan uhaalag busgui bn. ger buld ni amjilt az jargal husie.
2015-02-15
galaa:
2014 onii zunjin nohor ni 2 huuhen dagaad arhidsndaa bi iim dajgui huuhnii nuhur bj yamar sonin zaluu be gj bodsn. yadaj bhad yamar ch mongogui nogoo neg singaagaas irsn huuhnee segsereestei une * zaluu bnle
2015-02-15
tsoomoo:
tanii hicheel zutgel, temuulel ikh taalagdlaa. zaluust ulger duurial bolohuits zuv bodoltoi saikhan busgui baina. amjilt husie!
2015-02-14
зочин:
та 4 т аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. хүсэл бодол нь удахгүй биелэх болтугай.
2015-02-14
зочин:
та 4 т аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. хүсэл бодол нь удахгүй биелэх болтугай.
2015-02-14
зочин:
та 4 т аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. хүсэл бодол нь удахгүй биелэх болтугай.
2015-02-14
bolor:
zai zavsargui hairaa gej duuddag humuus no-toi, neg het huuhemseg zaluu solidog huuhnuudee bainga l hairaa gej duudaad baidag, manai naiziig ch bas tegj duudsaar salsan kk, tegsen ter n sant surguuliin zahirliin huu gene, ger buliin muu humuujil n argagui nuluulsun bh, aav n 10 egch aash muutai hugshin avgaigaa araar n tavij irsen , huu n bas adilhan muuhai yomdaa, eh n heer alag bol huu n shiir alagaa gej
2015-02-14
bolor:
zai zavsargui hairaa gej duuddag humuus no-toi, neg het huuhemseg zaluu solidog huuhnuudee bainga l hairaa gej duudaad baidag, manai naiziig ch bas tegj duudsaar salsan kk, tegsen ter n sant surguuliin zahirliin huu gene, ger buliin muu humuujil n argagui nuluulsun bh, aav n 10 egch aash muutai hugshin avgaigaa araar n tavij irsen , huu n bas adilhan muuhai yomdaa, eh n heer alag bol huu n shiir alagaa gej
2015-02-14
bolor:
zai zavsargui hairaa gej duuddag humuus no-toi, neg het huuhemseg zaluu solidog huuhnuudee bainga l hairaa gej duudaad baidag, manai naiziig ch bas tegj duudsaar salsan kk, tegsen ter n sant surguuliin zahirliin huu gene, ger buliin muu humuujil n argagui nuluulsun bh, aav n 10 egch aash muutai hugshin avgaigaa araar n tavij irsen , huu n bas adilhan muuhai yomdaa, eh n heer alag bol huu n shiir alagaa gej
2015-02-14
sarnai:
uhaalag yriatai huurhun busgui bn tanai ger buld sain saihniig husye
2015-02-14
kkkkkkkkkkkkkkkkkkkuuhen:
galt ertontskkkkkkkkkkkkkkk
2015-02-14
dash:
saihan busgui. saihan hos. az jargal, sain saihniig husee.
2015-02-14