Минскийн гэрээ хууль бус гэв
“Нормандын дөрвөл” буюу Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар өнгөрсөн долоо хоногт Беларусын нийслэл Минск хотноо уулзсан билээ. Тэд 16 цагийн турш хэлэлцсний эцэст Украины зүүн хязгаарт гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулж чадсан юм. Гэрээнд заасны дагуу өнөөдрийн 00.00 цагаас эхлэн зүүн хязгаарт гал зогсч, армийнхан ухралт хийх билээ. Мөн гэрээний дагуу зүүн хязгаараас хяналтын механизм болон хүнд ангиллын зэр зэвсгийг татах ажиллагаа эхэлсэн тухай Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин мэдэгджээ. Донецк мужид хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид өчигдөр халдлага үйлдэж, Минскийн гэрээг хууль бус гэв.
1
Салан тусгаарлагчид “Энэхүү гэрээ эхлэлээсээ төгсгөл хүртлээ хууль бус. “Нормандын дөрвөл” зүүн хязгаарыг Украины Засгийн газарт өгөхийг оролдож байна. Бидний саналыг сонсоогүй мөртлөө гэрээ байгуулсан” гэж мэдэгджээ. Тэд армийнхан зүүн хязгаарыг бүрэн чөлөөлсөн цагт галт зэвсгээсээ татгалзах болно гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ