Сайн малчны цол гардуулав

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мал аж ахуйн салбарт ажил үйлсээрээ шалгаран Улсын сайн малчны болзол хангасан Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин З.Амарсанаагийн хотонд нь очиж сайн малчны цол тэмдгийг нь гардуулан өглөө. Тэднийх Хар хошуу гэдэг газар өвөлжиж байгаа юм. Улсын сайн малчин З.Амарсанаа 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд түүний ажлын гол амжилт нь байгаль цаг уурын хүндрэлийг отор хийж мал сүргийн хохиролгүй даван туулдаг, мал сүргийн чанарт анхаарч шилмэл үүлдэр омгийн хээлтэгчээр сүргийн бүтцээ сайжруулдаг, бэлчээр, усаа хуваарьтай ашигладаг, өвс тэжээлийн нөөцийг сайн бүрдүүлдэг зэрэг олон арга туршлагатай нь холбоотой гэж орон нутгийн удирдлагууд танилцуулж байна.

ө

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль, цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриалал болж байгаа З.Амарсанаагийн гэр бүлийн малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас шалгаруулан өргөмжилж байгааг Ерөнхий сайд хэлээд, гарч байгаа хонин жилдээ мал сүргээ улам өсгөж, эрүүл энх байхыг ерөөлөө. Малчин З.Амарсанаа өнгөрсөн жил 1600 орчим мал тоолуулсан бөгөөд 2007 онд сумын, 2013 онд аймгийн “Сайн малчин”-аар шалгарч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jambaa:
mongoliin niit malchiddaa tsagaan sariin urin hawariin mend hurge udahgui mal tulluj malchnii hotond tuliin duu tsanginah bolno
2015-02-15
niislel khyy:
malgyi malchin gej baij bolokhgui. mal baikhad malchin bna. malchin baikhad mongol bna. mongol bakhsd bid bn a. mongol toriin bodlogo ene filosofoor yavakh estoi. eronkii saidiig malchin khyneer tavisan ch bolno.
2015-02-15
зочид:
малчид бол баяжихын эхлэл барагдахын сүүлч л байх болно амжилт хүсье
2015-02-15
одгэрэл орхон аймаг:
малчидын хеделмерийг сайн vнэлж байх хэрэгтэй монголыг маа л аварна малчин тvмэндээ сар шинийн мэнд хvргэе ! сайхан шинэлээрэй
2015-02-15