Жейси Чаныг буруутгав
Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чаны гэрээс өнгөрсөн оны наймдугаар сард хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм, тариаг цагдаагийнхан хураан авсан билээ. Шүүхээс жүжигчин залууг зургаан сар шоронд хорих ялаар шийтгэсэн юм. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт суллагдаж, гэр бүлийнхээ хамтаар Хавай арал руу явцгаасан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.
1
Олон мянган хүн “Баячууд болон олны танил эрхмүүдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн ч ял авдаггүй. Авсан ч хэдхэн сар хоригдож байна” хэмээн буруутгаж, шүүхийг үнэн зөв шийдвэрээ гаргахыг хүссэн аж. Жейси Чан шоронгоос суллагдсаны дараа блогтоо “Би алдаагаа ухамсарлаж байна. Дахин алдаагаа давтахгүй. Аав, ээжийгээ уйлуулсандаа харамсч байна. Та хоёрынхоо сайн хүү байхын тулд хичээх болно” гэж бичжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ