О.Чулуунбат: Манайх алдаагаа хурдан зассан
Эрдэс баялгийн бодлогын эрх зүйн шинэчлэл, үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гаригт уул уурхайн салбарынхан Төрийн ордонд чуулан хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбатаас зарим зүйлийг тодруулсан юм.
ө
-Уул уурхайн салбарт эрхзүйн байдлыг нь өөрчилснөөр нааштай үзүүлэлт илэрч байна уу?
ө
-Сүүлийн хоёр, гурван жил уул уурхайн салбарын талаар тааламжгүй мэдээллүүд зах зээлд явсан. Энэ хүрээнд залруулга хийгдсэн. Үүний нэг жишээ нь бид Хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын хуулиа өөрчилсөн. Саяхан 106 лицензтэй холбоотой гомдлуудыг эцэслэлээ. Хөрөнгө оруулагчдад аль болох эерэг мэдээлэл явуулах талаар идэвхтэй оролдлого хийсэн. Үүний үр дүнд “Торонто”-гийн биржид анх удаагаа Монголын уул уурхайн төслийг дэлхийн том уул уурхайн компани худалдан авч байгаа мэдээлэл гарлаа. Энэ нь манай уул уурхайн салбарт эерэг хандлага гарч байна, монголчууд уул уурхайн салбартаа бизнес, хөрөнгө оруулалт оруулах нь гэсэн мессэж өгч байна. Тиймээс өнөөдөр уул уурхайн салбартаа хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ, уул уурхайн салбартаа олон ажлын байр, их орлого бий болгох вэ гэдгээ ярилцах хэрэгтэй.
р
-Хөрөнгө оруулагчид эргэж харлаа гэдэг нь бид итгэлийг нь татаж чадсан гэсэн үг үү?
ө
-Уул уурхайн салбарт гаргасан алдаагаа засч залруулах гэж зарим улс орон 10-20 жилийг зарцуулдаг. Харин бид алдаагаа хурдан зассан.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ