Р.Жигжид: ”Оюутолгой”-д хууль буцаж үйлчлэхгүй
“Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Р.Жигжидээс зарим зүйлийг тодруулсан юм.
б
-Стратегийн орд газрыг ашиглах, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хуулийн төслийн хэлэлцүүлэг ямар явцтай байна вэ?
б
-Бид эрхзүйн шинэчлэлээ цааш нь үргэлжлүүлээд явна. Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Стратегийн ордын хувьд төр тодорхой хэмжээний хувь эзэмшдэг. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 50хүртэл хувийг төр эзэмших заалттай. Хувийн хөрөнгөөр илрүүлсэн ордын 44 хувийг төр эзэмшин бололцоотой. Эдгээр хувийг эзэмшээд явж болно. Нөгөө нэг хувилбар нь түүнтэй дүйцэх хэмжээний ногдол ашиг буюу роялтийн төлбөр авдаг. Энэ талаар сүүлийн хоёр жил хэлэлцээд хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлж байна. Түүнчлэн стратегийн ордыг эргэлтэд оруулахтай холбогдуулан Гацууртын ордыг хэлэлцэж байна. Уул уурхайн салбар нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд хангах шаардлага тавигддаг. Энэ салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайржуулахтай холбогдсон Олон улсын конвенцид нэгдэх асуудал яригдаж байгаа.
б
-Төрийн эзэмших хувийг роялтигаар орлуулснаар Оюутолгойн 34 хувийг зарах гэж байна гэсэн яриа байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
ө
-Энэ заалт буцаж үйлчлэхгүй гэж бодож байгаа. Цаашдаа бид стратегийн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулна. УИХ-ын 27 дугаар тогтоолоор 15 ордыг эргэлтэд оруулахаар яригдаж байгаа. Магадгүй энэ үед гаднын хөрөнгө оруулагч орж ирэх магадлалтай. Энэ үед аль хувилбарыг нь сонгох вэ гэдгийг шийдэх байх.
ө
-Урт нэртэй хууль одоог хүртэл маргаан дагуулж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар та ямар байр суурьтай байна вэ?
ө
-Урт нэртэй хууль бол байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой сайн боловсруулагдсан хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмыг боловсруулах хэрэгтэй. Энэ талаар өөрчлөлт оруулаад УИХ-д өргөн барьсан байгаа.
ө
-“Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгээс гарах үр дүн юу вэ?
ө
-Энэ нь манай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг. Өнгөрсөн онд анхны хэлэлцүүлгээ хийсэн. Уг хэлэлцүүлэг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого батлагдахын өмнө зохион байгуулагдсан. Цаашид уул уурхайн салбарт юу хийгдэх вэ, тохиолдол байгаа бэрхшээл хүндрэлийг шийдвэрлэх уриалга гаргаж байлаа. Харин өнөөдөр тэр уриалгынхаа үр дүнг дүгнэж байна. Бид өнгөрсөн хугацаанд Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой болсон. Хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын тухай хоёр гол хуулиндаа өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдох бусад баримт бичгүүддээ мөн нэлээн өөрчлөлт оруулсан. Өнөөдөр бид батлагдсан хууль эрхзүйн орчныхоо хүрээнд юу хийх гэж байгаагаа хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэлэлцүүлгийг жил бүр хийгээд явах зорилттой байгаа. Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Өнгөрсөн жилд бидний ажил жигд байсан ч нийт дэлхий эдийн засгийн зах зээлийн уналттай холбоотойгоор орлого төлөвлөсөн түвшинд хүрээгүй. Хууль эрх зүйн орчин урт хугацаанд тодорхой, тогтвортой, гаднын хөрөнгө оруулалттай өрсөлдөх чадвартай болсон гэж үзэж байгаа. Үүнийгээ олон нийтэд, ялангуяа биднийг сонирхож байгаа гадаадын аж ахуйн нэгж компаниудад ойлгуулна. Ингэснээр салбарын үйл ажиллагаанд эерэг салхи үлээж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч сэргэх боломж бүрдэх юм.
ө
-Газрын ховор элемент судлагдсан болов уу?
ө
-Газрын ховор элементийн хувьд бага судлагдсан. ХБНГУ, Япон улстай энэ чиглэлээр түлхүү хамтран ажиллаж байна. Судалгаа хийж, зарим газар нөөц тогтоосон байгаа. Олборлож боловсруулахад өндөр технологи шаардагддаг. Энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр одоогоор алга байна.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ