Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
g
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
g
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
g
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
g
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
g
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хүйтэрч 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ