Засгийн газар хуралдана
Долоо хоног бүрийн даваа гаригт Шийдлийн Засгийн газар хуралддаг болсон. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
h
Тус хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай”, “Хорих ангийн дэглэм өөрчлөн зохион байгуулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай”, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна.
h
Түүнчлэн, Зам, тээврийн сайдын гадаад томилолтын тухай, 2014 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай танилцуулга хийх ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ