Дебальцево хотод гал зогсоох гэрээ үйлчлэхгүй
“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээний дагуу өчигдөр 00.00 цагаас эхлэн Украины зүүн хязгаарт гал зогссон билээ. Армийнхан ухралт хийж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. “Минскийн гэрээ Дебальцево хотноо хэрэгжихгүй” гэж “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко мэдэгджээ. Тус хотыг өнгөрсөн сарын эцсээр салан тусгаарлагчид хяналтандаа авсан юм.
1
Захарченко ““Нормандын дөрвөл”-ийн байгуулсан гал зогсоох гэрээ өчигдрөөс эхэлж Донецкт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг мэдэгдье. Салан тусгаарлагчид оршин суугчдын аюулгүй байдлын үүднээс галт зэвсгээсээ татгалзсан. Харин салан тусгаарлагчдын 100 хувь хяналтад байгаа Дебальцево хотноо гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр бус. Гэнэтийн халдлага болон мөргөлдөөнөөс сэргийлж дээрх шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ.
Энэ хот армийн 8000 гаруй цэргийн бүслэлтэд байгаа юм. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Дебальцево хотноо гал зогсохгүй бол Минскийн гэрээ хэрэгжээгүйд тооцно” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ