Н.Ариунболд тамгаа гардаж авав
ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд албаа хүлээн авчээ. Салбарынх нь сайд түүнд тамгыг нь гардуулан өгөхөд тэрбээр “Салбарын бодлогыг зөв чиглүүлэхэд чухал үүрэгтэй албыг хүлээж авлаа. Нэр төртэй гүйцэтгэнэ” гэж хэлсэн байна. Энэхүү арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга У.Сауле, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар нар байлцсан аж.
as
ХХААЯ-ны ТНБД-аар сонгогдсон Н.Ариунболд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд
1992-2000 “Тэнүүн” ХЭАА-н захирал
2000-2015 “Дарьхинт” ХХК-ийн захирал
2010-2015 “Зөв хууль” ТББ-ын тэргүүн
2010-2015 Өмгөөлөгч
2013-2015 МТЗ ТӨХК ТУЗ-ийн гишүүн,
2013-2015 МТЗ ТӨХК ТУЗ-ийн Аудитын хорооны дарга
2014-2015 Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ажээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ