Копенгаген хотод дараалласан халдлага гарчээ

img

Данийн нийслэл Копенгаген хотноо өнгөрсөн амралтын өдөр буутай этгээдүүд дараалласан халдлага үйлдэж хоёр хүний аминд хүрч, таван хүнийг гэмтээсэн байна.  Цагдаа нар шуурхай ажиллаж өчигдөр 15.00 цаг үед халдлага үйлдсэн 55 настай Финн Норгаардыг аюулгүй болгожээ. Тэрээр Копенгаген хотноо байрлах нэгэн кафед халдлага үйлдэж, нэг хүний аминд хүрч, хамгаалалтад гарч байсан гурван эргүүлийн цагдааг шархтуулжээ. Буудалцааны үеэр тэрээр амиа алдсан байна.


Дээрх халдлагаас 45 минутын дараа 37 настай Дан Узан гэгч сүмд нэвтэрч, нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг шархтуулжээ. Дан Узан халдлага үйлдээд хэргийн газраас зугтаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 5000 гаруй цагдаа, тусгай хүчнийхэн Копенгаген хотноо хамгаалалтад гарч, зарим газарт хөл хорио тогтоожээ. Тус улсын Ерөнхий сайд амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

израйль:
еврей хүний амь л үнэтэй юм байна. харууд юу ч биш арабууд бол тоо, сляванчууд бол мэдээ, еврей бол бол жинхэнэ гашуудал, эмнэгнэл, элбэгээ бушуухан цахилгаан явуулаач. барууны банканд данстай л биз араа бодоорой хориг тавиулчихав.
2015-02-16