“Талибан” бүлэглэл халдлага үйлджээ

img

Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл өчигдөр 17.00 цагийн үеэд Пешавар мужид байрлах сүмд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халдлагын үеэр 19 хүн амиа алдаж, 65 хүн гэмтжээ. Хэт даврагчид сүмийн гол танхим болон үүдний хэсэгт бөмбөг дэлбэлсэн байна. Тус мужийн захирагч Хамир аль Нухан “Талибан” бүлэглэлээс газар нутгаа хамгаалахад Ерөнхийлөгч Ашраф Ганиг туслалцаа үзүүлэхийг хүсч, гурван өдөр хөл хорио тогтоосон байна.


Өнгөрсөн оны төгсгөлд хэт даврагч Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг “123” гэх сургуулийг барьцаалж, 141 хүүхдийн аминд хүрсэн билээ. Тэд халдлага үйлдсэн шалтгаанаа Малала охиныг Нобелийн шагнал авсантай холбон тайлбарласан юм. Тус бүлэглэлийн тэргүүн Мухаммед Ома “Малала бидний саналыг хүлээн авахгүй бол халдлага үйлдсээр байх болно” хэмээн сануулсан билээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ