Монгол тухай сэтгүүлийг гурван хэл дээр хэвлэжээ
Герман Улсын Берлин хотноо гуравдугаар сарын 3-8-нд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох гэж байгаа билээ. Тэгвэл уг үзэсгэлэнд монголын түүх, байгаль, зан заншил, ахуй амьдрал, хөгжил дэвшил, онцлогийг харуулсан “Mongolia” сэтгүүлийг англи, герман, франц хэл зэрэг гурван хэл дээр эрхлэн гаргажээ.
g
Сэтгүүлийг ITB Berlin үзэсгэлэнгийн үеэр тус үзэсгэлэнд оролцогчдод тараах юм байна. Монгол Улсыг дэлхийд сурталчлахад эерэг, зөв мэдээлэл бүхий ном товхимол, нэвтрүүлэг, кино зэрэг материалуудын мэргэжлийн өндөр түвшинд бүтээх, түгээх зайлшгүй шаардлагатай бөгөөд уг сэтгүүл нь манай улсыг гадаад улс орнуудад таниулахад нэгэн чухал хэрэгсэл болох юм.
g
Гурван хэл дээрх “Mongolia” сэтгүүл нийт 40000 хувь хэвлэгдсэн бөгөөд сэтгүүлийн орос, япон, хятад хэл дахин орчуулж, хэвлэх ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ