Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны ням гарагийн оройн 19:51 цагт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км-т/ “Дулааны-Ар” гэдэг газар / 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Тус сумын Засаг дарга Д.Өлзийбадрах энэ талаар мэдэгдэхдээ газар хөдлөлтийн чичирхийлэлт зарим иргэнд мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй гэж гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ