Амралтын өдрүүдэд гал түймэрийн дөрвөн дуудлага иржээ

img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд гал түймрийн нэг, орон нутагт гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ.

f

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 34 дүгээр гудамжийн 42 тоотод иргэн Ц-н дөрвөн ханатай гэр, Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр багийн нутагт иргэн Э-н суудлын автомашин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын тавдугаар багийн нутаг “Хядагийн-Эх” гэдэг газар малчин Д-н малын саравч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн X хэсгийн зургаадугаар гудамжийн 61 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагууд тус тус иржээ.

f

Эдгээр гал гарсан газруудад Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ