Үр дүнгийн гэрээ байгуулжээ
ХХААЯ-ны Хүнс, хөдөө аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөний эхний өдөр 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар өнгөрсөн жил хийсэн болон энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа салбарын яамны бодлого хэрэгжүүлэгчдэд танилцуулсан байна.
ы
Мөн салбарын яамны удирдлагууд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2014 оны зорилтын биелэлтийг дүгнэн тайлагнажээ. Тухайлбал, стратегийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах ажлын хүрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний хэмжээ 2014 онд өмнөх онтой харьцуулахад 6,4 хувиар, цөцгий, цөцгийн тос үйлдвэрлэл өмнөх оноос 21,7 хувиар тус тус өсчээ. Өнгөрсөн онд 91,0 мянган тн дээд гурил, 338,0 мянган тн нэгдүгээр, 56,8 мянган тн хоёрдугаар гурил буюу нийт 485,8 мянган тн гурил үйлдвэрлэсэн байна.
йы
“Ялгуусан” хэмээх модон морин жилдээ нийт хураан авсан үр тариа, улаанбуудайн ургацаар 1991 оны төвшинд хүрсэн амжилтыг үзүүлж, нэгжээс хураан авсан ургацаар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэн 55 жилийн түүхэнд авч байгаагүй өндөр ургац хураан авсан юм. Малын тоо толгой ч 51 саяад хүрсэн амжилтаар шинэ оноо угтсан хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан энэ онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгон шинэчлэхээр багагүй ажил төлөвлөөд байна.
ы
Тэр дундаа, нэн даруй батлуулах шаардлагатай “Тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг Засгийн газарт өргөн барих бол Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, Гойд ашиг шимт мал шалгаруулах журам, Малын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах, бүртгэх, хяналт тавих журмыг тус тус шинэчлэн батлахаар төлөвлөжээ.
ы
Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудайн борлуулалтыг зохион байгуулж, тариалах талбайн хэмжээг 377641 га-д хүргэн нэмэгдүүлж, энэ талаарх мэдээллийн сан ч энэ онд байгуулахаар төлөвлөөд байна. Зөвлөгөөний дараа ХХАА-н сайд Р.Бурмаа 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан аж.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ