Дэд ерөнхийлөгч асан хорих ял авчээ

img

Ираны Дэд ерөнхийлөгч асан Мухаммед Реза Рахимиг авлигын хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүхээс Ерөнхийлөгчийг буруутай хэмээж 5.1 жилийн ял оноож, 300 мянган ам.долларын торгууль ноогдуулжээ. Түүнийг нийслэл Тегераны хойд хэсэгт байрлах Эвиний шоронд хорьжээ. Аюулгүй байдлын үүднээс Рахимиг хорьж буй шоронгийн гадна тусгай хамгаалалт гаргасан байна.


Шүүхийн шийдвэрийн дараа Рахимигийн дэмжигчид нийслэл хотноо жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлджээ. Жагсагчид “Ард түмнээ өмгөөлж, хамгаалсан хүн бүхэн хоригдож, ял авч байна”, “Рахимиг сулла” гэх лоозонгууд барьцгаажээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус, цахилгаан бороохой ашиглаж, 50 гаруй хүнийг баривчилсан аж.


Мухаммед Реза Рахими 2009-2013 оны хооронд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголд хэрэгжвэл шорон дүүрэх л юм байна
2015-02-16
зочин:
монголд хэрэгжвэл шорон дүүрэх л юм байна
2015-02-16