Сингапурын Ерөнхий сайд хагалгаа хийлгэнэ
Сингапурын Ерөнхий сайд Ли Хисен Лонг түрүү булчирхайн хорт хавдартай
хэмээн оншлогдож, өнөөдөр хагалгаанд орно гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт биеийн байдлын улмаас ажлаасаа долоо хоногийн
чөлөө авч, гэрээр эмчлүүлж байсан юм. Ерөнхий сайд амралтын өдөр шинжилгээ
өгөхөд ийнхүү хорт хавдартай нь тогтоогджээ.
“63 настай Ли хагалгаа хийлгэвэл хамгийн багадаа 14 хоног эмнэлэгт хэвтэнэ” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь сэтгүүлчдэд мэдэгджээ. Ерөнхий сайд фэйсбүүктээ “Өнөөдөр хагалгаанд орно. Хурдан тэнхрээд, хурдан ажилдаа орно” гэж бичжээ. Шадар сайд Тео Чей Хеан Ерөнхий сайдыг бүрэн тэнхэртэл Засгийн газрыг тэргүүлэхээр болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ