Үнэт цаасны арилжаа удахгүй хэвийн явагдана гэв

img

Монголын Хөрөнгийн биржээс өнөөдөр үнэт цаасны арилжаа хийгдэхгүй болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын хүрээнд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжих байсан боловч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь зохих журам, зааварт өөрчлөлт  оруулж, шинэчлэн батлаагүй, мөн төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийгээгүйн улмаас өнөөдөр буюу 2015 оны 2-р сарын 16-ны өдөр МХБ-ээр арилжаа явагдах боломжгүй боллоо” гэжээ.

d

Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн Маркетинг, Олон нийттэй харилцах албаны ажилтан А.Орхонтой холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдрийн үнэт цаасны арилжаанд нийт хэдэн компани оролцох ёстой байсан бэ?

-Яг тэд гэж тоог хэлэх боломжгүй л дээ. Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Брокер дилерийн компаниудын дийлэнх нь оролцох байсан байх. Гэвч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийгээгүйн улмаас өнөөдрийн арилжаа явагдах боломжгүй болсон. Иймд үнэт цаасны зах зээлд оролцогчдоос дахин хүлцэл өчье.

d

нэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горим гэж чухам юу юм бэ?

-“Т+1” горим нь хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдсэн өдрөөс хойш дараагийн ажлын өдөрт багтаан гүйцэтгэхийг хэлж байгаа юм. Энэ горимыг хэрэгжүүлснээр үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, түүний хөрвөх чадварыг сайжруулах суурь нөхцлийг бүрдүүлэх боломжтой юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын заалтаар үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны гүйцэтгэлийг баталгаажуулах, төлбөр, тооцооны эрсдэл үүсгэхгүй байх зорилготой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкин дахь үнэт цаас худалдах, худалдан авах харилцагчийн тусгай дансанд үнэт цаасны төлбөрийг 100 хувь урьдчилан байршуулсны дараа захиалгыг Хөрөнгийн биржийн арилжааны системд оруулах ёстой юм.

d

-Уг тогтоолыг хэрэгжүүлснээр үнэт цаасны зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ?

- Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолыг хэрэгжүүлснээр үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлэх боломжтой. Мөн төлбөр тооцооны горимыг Т+3 хүртэл хугацаагаар сунгах боломжтой байгаа.

d

нэт цаасны арилжаа хэзээнээс хэвийн үргэлжлэх вэ?

- “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гэрээний үүргээ өнөөдрөөс хэрэгжүүлж, төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийх байх. Тиймээс удахгүй үнэт цаасны арилжаа хэвийн явагдана гэж итгэж байна.

d

-Өнгөрсөн долоо хоногт хэдэн удаагийн арилжаа хийгдсэн бэ?

-Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоног буюу 2015 оны хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ. Тайлант хугацаанд нийт 48 ХК-ийн нэг сая 407 мянга 378 ширхэг хувьцааг 380 сая 320 мянга 646 төгрөгөөр арилжсан байна. Харин Засгийн газрын үнэт цаасны нэг удаагийн арилжаагаар 21 мянга ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 2.1 тэрбум төгрөгөөр арилжсан байгаа.

Түүнчлэн, Засгийн гзарын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг нэг удаа зохион байгуулж, 50 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг таван сая төгрөгөөр арилжсан. Хоёрдугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн нийт үнэлгээ 1.3 их наяд төгрөг болсон. Топ-20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.31 хувиар өссөн бол MSE All индекс 0.75 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

d

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zohits:
emar kompanid baihgui be
2015-02-16
baatar:
2015.02.16-nd ariljaa yvagdahgui gej zarlachihaad ar hudargaar ni ariljaa yvuuldag ni yamar uchirtai yum ve? oilgohgui baina daa!!!!!!!!!!
2015-02-16
zochin:
hurungiin birgiin zahiral angar shoudahaa bolimoor yumaa
2015-02-16