Египетэд гашуудал зарлав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл барьцаанд
байсан Египетийн 21 иргэнийг цаазалж буй дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд
байршуулжээ. Шинжээчид энэхүү бичлэгийг үнэн болохыг нь тогтоосны дараа Египетийн
Ерөнхийлөгч Абуль Фаттах аль Сиси орон даяар долоо хоногийн гашуудал зарласан
тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид дээрх барьцааны иргэдийг
христийн шашин шүтэж, исламын шашинг дорд үзсэн хэмээн буруутгаж, ийнхүү
цаазалсан байна. Сиси иргэдээ суллуулахын тулд хэт даврагчидтай хэлэлцээр
хийхийг хүссэн ч татгалзсан хариу авсан билээ.
Хэт даврагчид хэлэлцээр хийгээгүй шалтгаанаа Египет, Оросоос хөнгөлөлттэй үнээр зэвсэг авах болсонтой холбон тайлбарлажээ. Нэг дор 20 гаруй барьцааны иргэнийг хороосонд АНУ, Их Британи удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, хэт даврагчдын эсрэг тулаанаа үргэлжлүүлэхээ сануулсан байна. Амралтын өдөр хэт даврагчид Сирийн хоёр иргэнийг барьцаалж, тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцрохыг шаардсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ