ОХУ-ын Төрийн Думын дарга айлчилж байна

img

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ. УИХ-ын  дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан ОХУ-ын  Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

ө

Үүний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргын  УИХ-ын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ. Энэ өдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын  Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

ө

Эрхэм зочин УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцоно. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lkmokm:
ghoijhoihfyjno
2015-02-16
*:
газрын * з.энхболд
2015-02-16