А.Эрдэнэтуяа хууль бус гэрээ байгуулжээ

img

 
Эрүүл мэнд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар бол эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг ил задгай хаях хориотой. Учир нь, эдгээр хог хаягдал хүний эрүүл мэнд болон байгаль орчинд их хэмжээний сөрөг нөлөө, аюултай учраас ил задгай хаях нь байтугай бүрэн ариутгаж, халдваргүй болгосны дараа устгалд оруулахаар тусгасан нь энэ юм. Улмаар журмыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер нар хамтран “Эрүүл мэндийн байгууллагын тусгай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, халдваргүйжүүлэх, устгах ажил үйлчилгээ явуулах” гэрээг “Элемент” компанитай 2009 онд нэг жилийн хугацаатайгаар цаашид сунгагдах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Тиймдээ ч “Элемент” компани 2014 оныг хүртэл эмнэлгийн тусгай хог хаягдлыг цуглуулах, устгалд оруулах ажлыг дангаараа хийж, гүйцэтгэж иржээ. Гэвч “Элемент” компанийнхан гэрээний үүргээ зөрчиж, хэрэглэсэн зүү тариур, биохимийн шинжилгээ авсан цустай хуруу шил, дуслын систем, багаж хэрэгсэл, рентгенд ашигладаг хорны сав зэрэг эмнэлгээс гардаг бүхий л төрлийн хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэг дээр ил задгай хаяж байсан нь илэрч, хэсэгтээ шуугиан тарьсан. Товчхондоо, хүрээлэн буй орчин болон хүн, амьтан, ургамалд вирус халдаах эрсдэл бүхий хог хаягдлыг ил задгай хаяж байсан нь холбогдох албаныхны хараанд өртсөн юм.
ө
Улмаар “Элемент” компанийг татан буулгах тухай салбар хариуцсан яамны хэмжээнд яригдаж, НМХГ-аас мөнгөн торгууль ногдуулснаар энэ асуудал тэгсхийгээд намжсан. “Элемент” компанийнхан ч буруугаа хүлээж, гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхээ илэрхийлсэн байдаг.  Цаашлаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, “Элемент” компанийн захирал З.Баярсайхан нарын гарын үсэгтэй гэрээний сунгалтыг 2014 оны зургадугаар сарын 3-нд хийжээ. Хачирхалтай нь, энэхүү гэрээг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа хууль зөрчин байгуулсан байх юм. Угтаа бол Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Элемент” компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсний дараа гэрээг албан ёсоор үзэглэх учиртай байжээ. Гэвч А.Эрдэнэтуяа өөрийн эрх мэдлийн хүрээнд дур мэдэн гэрээ байгуулсан нь энэ аж. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяа ийнхүү анхны гэрээний нэг оролцогч буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төлөөлөл оролцоогүйгээс гадна гэрээнд хоёр ч хууль зөрчсөн зохицуулалтыг мөн оруулжээ.

Тодруулбал, гэрээний 2.1.8-д “Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн алба, Эрүүл мэндийн газарт улирал тутамд эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан хог хаягдлын хэмжээ болон бүх үзүүлэлтээр мэдээ, тайланг гарган хүргүүлнэ” гэх заалтыг нэмж оруулсан аж. Гэтэл энэ нь гэрээний оролцогч биш этгээдийн өмнө үүрэг хүлээсэн шинжтэй буйгаараа журам зөрчсөн байна. Мөн 2.2.4-д Улаанбаатар хотын Захирагчийн албатай өмнө нь хийсэн гэрээний дагуу гарч буй хог хаягдлыг ландфил хийх талбайгаар хангана хэмээн заасан нь гэрээний оролцогч биш гуравдагч этгээдэд үүрэг хүлээлгэжээ. Өөрөөр хэлбэл, “Элемент” компанийнхныг гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тусгасан нь хоёр яамны сайдын хамтарсан тушаалыг зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр, гэрээг байгуулахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр зөвхөн нэг хуулийн этгээдэд өөрийн эрх мэдлээ ашиглан давуу байдал олгож гэрээ байгуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа аж.

ө

Мэдээж эмнэлгийн тусгай хог хаягдлыг ном журмынх дагуу ариутгаж, устгалд оруулах нь зүйн хэрэг. Түүнийг хэрэгжүүлэх, зохицуулалт хийх нь салбар хариуцсан яамны эрх мэдлийн асуудал. Гагцхүү хуулийн дагуу явах ёстой. Харин хэн нэгэн албан тушаалтан өөрийн үзэмжээр хандах асуудал огт биш. Гэтэл А.Эрдэнэтуяа дур мэдэн гэрээ байгуулсан нь цаанаа шалтгаантай бололтой. Учир нь, “Элемент” компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулах эсэхийг А.Эрдэнэтуяа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төдийлөн авч хэлэлцдэггүй байсан гэдгийг яамныхан нь хэлж байгаа юм. Бараг л эмнэлгийн тусгай хог хаягдлыг ном журмынх нь дагуу устгалд оруулдаггүй булчихдаг компанитай гэрээгээ цуцлах хүртэл тухай ярьж байсан гэх.

ө

Гэтэл нэг л өдөр яаравчлан нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ч зөвшилцөлгүй “Элемент” компанитай гэрээ байгуулсан нь түүний албан тушаалтай холбоотой байсан аж. Товчхондоо түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг ярьж эхлэх үеэр тэрээр энэхүү гэрээг яаравчлан байгуулсан байдаг аж. Угтаа бол “Элемент” компанийнхан эмнэлгийн тусгай хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэг дээр хаяж “гэнэдсэн” болохоос ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болоод шороонд булчихдаг тухай мэдээлэл бишгүй явдаг. Үүнийг нь А.Эрдэнэтуяа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сонсч л байсан байх. Гэтэл цаашид хамтран ажиллахгүй бүр гэрээг нь цуцлах тухай ярьж байсан тэрээр яагаад үргэлжлүүлэн ажиллахаар болсон нь хачирхалтай биш гэж үү. Төрийн нарийн бичгийн даргаа ийм үйлдэл хийж явахад салбар хариуцсан сайд нь хаана, юу хийж явав. Эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргив уу. Мэдээж нийслэлийн Захирагчийн албаны төлөөллийг оролцуулаад гэрээгээ үргэлжлүүлэх талаар ярилцсан бол арай өөрөөр харж, ойлгох байлаа. Гэвч албан тушаал нь ганхаж эхлэх үед албан тушаалаа ашиглан хууль зөрчиж гэрээ байгуулсан нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байгаа болов уу.

ө

Ямартай ч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд ажлаа өгөхөөс урьтаж ямар нэгэн хууль бус шийдвэрийг гаргадаг буруу жишиг тогтоогоод удаж байгаагийн энгийн жишээг дурдахад ийм байна. Нэгэнтээ Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан эрхэм албан тушаалаасаа буухдаа шатахууны үнийг нэмэх эрхийг нефть импортлогчдод олгож байв. Үр дүнд нь шатахууны үнэ хоногийн дотор 200 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хууль бусаар нэмсэн гэж үзэж тэдэнд 17 тэрбумын торгуулийг ногдуулсныг олон нийт санаж байгаа байх. Гэтэл ШӨХТГ-ын газрын дарга нь ажлаа өгөхөөс хэд хоногийн өмнө гаргасан шийдвэрээ мөн л хүчингүй болгосон байдаг. Гэвч төрийн албанд тогтсон энэхүү гаж тогтолцоог Эрүүл мэндийн яамны экс Төрийн нарийн бичгийн дарга ийнхүү үргэлжүүлжээ.

 ө

С.ГАНДӨЛ

ө

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ умхий балиар балай авгайчуудыг терийн албанаас тургэн зайлуул! тэр тусмаа уих-аас ч тэр!!!удвал, бурмаа, моносын шар эрдэнэчимэг, мэт булайнууд монгол оронд мен ч их гай таринадаа!!! мунхаг амьтадыг медхен терхемд нь буцаа!!!
2015-02-17
mongol:
ene muuhai avgai g niisleliin eruul mendiin baiguullaguud medne tsarai shige hamgiin muuhai novsh olon ch er huniig alsan da
2015-02-16
zochin:
ийм харваас хулгайч царайтай авгайчуул төрийн өндөр алба хашихаар энэ улс орон юу болох вээ
2015-02-16
zoczochinzochin:
gutgeleg herees heterlee
2015-02-16
zochinzochin:
archaagui arga heregleh yum.chadvargui tegsen murtluu alban tu*l muruudsun humuus aisandaa iim yum bichuulj suugaadaa huurhii.hairan mungu tsag.alban tu*liin iliireld orson yum bish uu
2015-02-16
zoczochinhinzochin:
iim yum bichihees sanaa zovdoggui yum bhdaa.ue ue sandraad galzuu hunii udriin temdeglel shig hun oilgohoorgui yum bichihee bolibol taarna daa.humuus tooh ch ugui
2015-02-16
sainaa:
yag ene sait ene hunii zahialgaar l hiigdej bna daa.sandarsan nuhduud argaa barahaaraa yag notlogdoogui budeg badag yum bicheed l suuh yum uruvdmuur amitad yumaa.turiin nariin boloh geg goridood bgaa nuhduud uursduu bichuuleed suugaa yum bish uu.
2015-02-16
zochin:
erdenetuya dargiig muulahaa bolioch.hen yunaas aij sandraad iim yum bicheed bnaa. argaa yadsan hereg bna daa.bur muulj unagah yum oldohgui argaa barsan humuus l iim yum bichdeg baih daa.hun aimaar gemt hereg shig sanagdahgui bna.huguu bichdeg nuhur l bichuuleed bnaa daa.uuruu tiim eh oronch hun uu
2015-02-16
zochin:
deerhi niitlelees yu heleh heed baigaag oilgosongyi ineedtei yum bichyyleh yumaa . hynii hiih ajliig zaagaad baigaa yum uu . turiin ajliig meddeggyi nuhur bololtoi
2015-02-16
zochinzochin:
setgegdel bichij bgaa humuus hunii ner hudaldahaa bolioch.uuriinhuu neriig bicheech
2015-02-16
зочин:
хүний ажлийг хууль бусаар авсан нөхдүүд сандарсандаа хүн гүтгэж, хэрэгтэй хэрэггүй юм цуглуулж бичих . аргаа барсан үйлдэл хийх юм даа
2015-02-16
зочин:
асуудал хариуцсан хүмүүс нь гэрээгээ бэлдэж холбогдох даргаараа зөвхөн батлуулдгыг мэдэхгүй юу малуудаа ? ажлаа мэдэхгүй хүн гүтгэж гүжирддэг нөхдүүд хэн бэ гэдэг нь ойлгомжтой байгаа шүү
2015-02-16
zochin:
ер нь тэгээд аливаа төрийн байгууллагад ялангуяа яаманд бол тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн хамгийн анхны бичиг сачгийг үйлдэж, уг асуудлыг яах ёстой талаар өөрийн дарга, удирдлагадаа дараалан танилцуулж, зөвшөөрүүлэх ажлыг хийдэг. тэрнээс биш хэн нэг тнбд эсвэл сайд нь нэг гэрээ гаргаж ирээд зурчдаг юм биш. тиймээс асуудлыг тухайн үед ажиллаж байсан бхзг хариуцана гэсэн үг.
2015-02-16
zochin:
iim ineedtei yum bitgii bichej bai, odoo buur yu bichehee medehgui bolood utga avaltsaa muutai yum bicheh yum. uuriin chin bichseneer uneheer ene asuudliig toodooggui bsn, tgd yagaad zursan baihav? asuudal hariutssan albanii humuus n zurah yostoi geed uursduu shat shatandaa zursan tul tnbd ter gereeg n batalsan tudii l hereg. ternees bish elementtei geree baiguulya geed uhen hatan guigeed bsn hun ogt bhgui gedgiig tend ajillaj bsn buh hun mednee
2015-02-16
haha:
naad avgaigaa shalgaachee atg minee ih yum garnadaa ter tonog tuhuurumjiin tender bolon guitsetgel burees neleeniig shombodson buduun avgai
2015-02-16
sembegnuur:
naad avgai chini butehgui. udwaltaigaa 2-laa huu gej duulaad l heden humuusiig darga bolgono gej 100, 100 say tugrug avsan gej yarigddag yum baina lee. suuldee nuguu tomilogdson hun ni ajlaasaa husagdanguutaa ugsun munguu nehsen chini bi avaagui bi 200-g avsan gesen chini nuguuh ni 300-g ugsun baisan gesen. dundaas ni 100-g shombodson gedeg yum bilee. ee dee ene namin bugs bolson avgai naraa gej,,,,
2015-02-16
доржоо:
ер нь төр маань хулгайч, зандалчдын үүр болсонд харамсалтай.
2015-02-16
дорж:
авгай нар дээш гарахаар төр сайхан болно гэсэн хаана байна. худлаа. хов жив,хэрүүл маргаан,хуваан идэх,хор найруулах ч ёстой өндөр авлаа. бүсгүй хүн богино ухаантай гэдэг. үнэн. тэр хар. эрдэнэчимэгийг хар. туулай амьтаны гол тасалчихаад архи,тамхихан яриад явж байна. туулайн чихмэл гэнэ. тэрэн шиг хэдал зүйл хаана ч байхгүй. би хасаг хүн.бүргэдийг бариад муутгасан туулай,үнэг ашиглан ангийн сургууль хийдэг. бүргэд хэзээч чихмэл барьдаггүй.
2015-02-16