Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээг шалгаж эхэлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар ШӨХТГ-аас Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон Дугуй түгжих үйлчилгээнд хяналт шалгалтын ажлыг хийж эхэлжээ.
fg
Мөн Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай улсын байцаагчийн дүгнэлт, НИТХ-ын тэргүүлэгчдийн болон Нийслэлийн Өмчийн харилцааны газраас иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахдаа кадастрын зураг хийх зарим компаниудад давуу эрх олгосон нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн улсын байцаагчийн дүгнэлтүүдийг авч хэлэлцжээ.
f
Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг ШӨХТГ-ын хуралдаанаар Т.Аюурсайхан даргад үүрэг болгосон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ