Дорнод аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүллээ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.
f
Тодруулбал, өнгөрсөн хэд хоногт УИХ дахь бие даагчийн бүлгийн дөрвөн гишүүн Дорнод аймагт ажиллажээ. Тэд нар ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, хэрхэн шийдвэрлэж болох талаар үзэл бодлоо хуваалцсан байна. Харин тус аймгийн Засаг даргын орлогч дарга М.Бадамсүрэн бие даагч бүлгийн гишүүдийг үл тоомсорлосон үйлдэл гаргажээ. Иймд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн засаг дарга С.Ганбатад мэдэгдэл хүргүүлсэн байна.
f
Уг мэдэгдэлд тус аймгийн орлогч даргын хэт намчирхасан үзлийг буруушааж, Төрийн ажлыг залгардуулж байна хэмээжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ