Гааль, Тахарын албад хамтран ажиллахаар боллоо

img

Өнөөдөр Гаалийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газар хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргээ хуулийн хүрээнд биелүүлдэг.

d

Харин тахарын алба бол Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх,   ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах зэрэг хуульд заасан бусад чиг үүргийг гүйцэтгэдэг.

d

Энэ үүднээс гаальчид эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг улам бататгах, хил гааль дээр үйлдэгдэж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай аливаа этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэх, эд мөрийн баримтыг алдагдахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд хил дамнан оргон зайлахаас сэргийлэх зорилгоор Тахарын Ерөнхий газартай хамтран ажиллахаар боллоо.

d

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тахар-бадарч:
бадарчийн алба
2015-02-16