Жейси Чан олон нийтээс уучлалт гуйв
Хятадын нэрт жүжигчин Жейси Чан өнгөрсөн баасан гаригт
шоронгоос суллагдсан юм. Цагдаа нар түүний гэрээс 100 грамм хар тамхи болон
сэтгэцэд нөлөөлөх эм, тариаг олсон билээ. Шүүхээс жүжигчин залууг зургаан сар шоронд
хорих ялаар шийтгэж, 330 мянган ам.долларын торгууль ноогдуулсан юм. Жейси Чан
өчигдөр Бээжин хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтээс уучлалт
гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Намайг уучлаарай. Амлаж байна. Дахин алдаагаа давтахгүй. Аавынхаа нэр хүндийг олон улсад унагааж, ээжийгээ уйлуулсандаа харамсч байна. Би хоригдож байх хугацаандаа их зүйлийг бодож, өөрөөсөө маш их ичсэн” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ