Индонезид хар тамхины хэрэгт холбогдож, цаазаар авах ял
авсан Австралийн хоёр иргэнийг суллахыг тус улсын Ерөнхий сайд Тони Эббот
шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Австралийн иргэдийг цаазаар авсан
тохиолдол Индонез улстай байгуулсан дипломат харилцаагаа цэглэх болно” гэж Эббот
мэдэгджээ. 2005 оны наймдугаар сард Австралийн иргэн Мюран Сукумаран, Эндрю Чан
нар Индонезийн хилээр 500 грамм хар тамхи гаргах гэж байхдаа баривчлагдсан юм. Эбботын сүрдүүлгийг үл тоон тус улсын Ерөнхийлөгч Жоко
Видодо “Гадныханд зориулж хуулиа өөрчлөхийг хүсэхгүй байна” гэж мэдэгджээ.
Сидней хотноо Австралийн иргэдийг цаазлахыг эсэргүүцэж, олон мянган иргэн жагсаал
зохион байгуулсан байна. Жагсагчид авиа компаниудыг Индонез руу нислэг
үйлдэхгүй байхыг анхааруулжээ. Өнгөрсөн сар Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф
цаазын ял авсан иргэн Марко Арчер Кардосог суллахыг шаардаж, Жакарта хотноо
байрлах элчин сайдын яамаа эргүүлэн татсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ