М.Даваажаргалд хүндэтгэл үзүүлнэ

img

Монгол Улсын гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар" цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг маргааш буюу 2 дугаар сарын 17-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах тул уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалж байна.

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чаджээ

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yadarsan olondoo tuslaarai abargaa bayar hvrgei bas dahin amjilt hvsie
2015-02-16
аваргаа ард олонтойгоо тэмдэглээрэй.:
за одоо ч хошного долоогчид ч бялдуучлаад гүйж өгнө дөө гэж... хөдөлмөрийн баатар болох ч яахав. хөөрхий ядарсан энэ ард түмэн, өнчин өрөөсөн хүүхдүүдэд зориулж буян хийгээсэй. ресторан буудалд тансаглаж мөнгө үрсэнийхээ оронд эх хүүхдэд зориулсан, ядарсан түмэнд зориулсан хоол, хувцас өгвөл зүгээр дээ. их аварга минь... хонь жил ч гарах гэж байна. нутаг нуга гээд баахан янз янзын дээл өмсөж, үнэтэй чулуун хөөрөг барьсан, жаргалтай баясгалантай дарга нартай л баярлах байх аа даа та. илүү даруу байж бага тансаглаарай. ядарсан, өлссөн хүний нүдэнд сайхан харагддаггүй юм.
2015-02-16