Ц.Цолмон сайд говийн аймгуудад ажиллав
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Г.Ууганбаярын хотонд нь очиж сайн малчны цол өргөмжлөл, цол тэмдгийг нь гардуулан өгчээ. Улсын сайн малчны цол тэмдгийг гардуулсны дараа Ц.Цолмон сайд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажилласан байна.
ый
Их говийн гарнизон гэгдэж Амьдралын академи нэрээрээ алдаршсан Зүүнбаянгийн цэргийн анги Монголын батлан хамгаалах салбар дунд нэгэнтээ домог болтлоо яригддаг анги. Энэ ангид олон мянган эрс цэргийн алба хааж, байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдгийн амьд жишээ болсон олон арван цэргийн нэрт зүтгэлтнүүд эндээс төрж гарсан түүхтэй. Батлан хамгаалах салбарын генералууд энэ ангид л алба хааж явсан нь цэрэг эрсийн очих ёстой газар, туулах ёстой зам мэт. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, НҮБ-ын бүсийн командлагчаар ажиллаж буй бригадын генерал Д.Баярсайхан дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Я.Чойжамц, бригадын генерал Р.Сүхбат болон Ж.Бадамбазар гээд 42 генерал Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж явсан нь түүхийн хуудаснаа бичигджээ. Ц.Цолмон сайдыг дагалдаж Батлан хамгаалахын сайд асан Ц.Шаравдорж, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын хэлтсийн дарга, хурандаа Б.Алтангэрэл нарын албанынхан ажилласан байна.
ы
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Говьсүмбэр аймагт ажилласан байна. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр хүсэлт тавьсан тул ийнхүү тус аймагт ажилласан ажээ. Орон нутгийн удирдлагууд "Цэргийн алба хаах нь эр хүн бүрийн гүйцэтгэх үүрэг. Бид орон нутагтаа сурч боловсорч байгаа оюутнуудаа цэргийн албанд хамруулах хүсэлтэй байна. Ялангуяа, "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд алба хаалгах сонирхолтой" гэсэн учраас Ц.Цолмон сайд Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежид зочилсон аж. Эхний ээлжинд сургуулиас нь 100 гаруй оюутан цэрэг энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд цаашдаа уламжлал болон тогтох боломжтой гэсэн. "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулснаар төгсөгчид ажлын байрандаа очоод дэвших, төрийн албанд орж ажиллах боломж бүрдэнэ гэж сургуулийн удирдлагууд хэлж байсан. Түүнээс гадна батлан хамгаалах салбарт ч гэсэн хүнд механизм, машин, барилгын заслыг гүйцэтгэх боловсон хүчин нийлүүлэх боломжтой гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ажил хэрэгч энэхүү саналыг судалж үзээд эргээд хариу хэлэхээ амалсан байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ