"Нүхт тур"-ын гэрээ сунгах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ

img

"Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй МИАТ компани болон Төрийн өмчийн хороонд холбогдох тендерийн маргааныг шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Захиргааны Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд болсон. Шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгч “Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн өмчийн хорооны даргын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1А2918 дугаар тендер зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

б

Тодруулбал, “МИАТ” ТӨХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан зорчигчдод катерингийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг хүчингүй болгон, “МИАТ” ТӨХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан 9/131 катерингийн төвийг удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээг гэрээний нийт хугацаанд буюу 2015 оны долоодугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгахыг “МИАТ” ТӨХК-нд даалгаж, дээрх гэрээг хоёр жилээр сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

ө

"Нүхт тур" ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд “МИАТ” ТӨХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан зорчигчдод катерингийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг хүчингүй болгох, тэдний хооронд байгуулсан катерингийн төвийг удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээг гэрээний нийт хугацаанд буюу 2015 оны долоодугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгах, дээрх гэрээг хоёр жилээр сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
mya xool ogdog shuuu
2015-02-17
jooom:
bataa hhhhh
2015-02-16
zochinn:
jenkogiin ariin haalgiin ene kompaniig shalgah heregtei
2015-02-16