“Хөгжил хүн”клуб нам байгуулна
УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед шинэ улстөрийн нам хүчин мэндэлж эхэллээ. Тодруулбал, салбар салбартаа танигдсан 50 гаруй эрхмийг эгнээндээ нэгтгэсэн залуус шинэ нам байгуулахаар эхний ээлжинд клубын дор нэгдсэн байна. Тэд өнгөрөгч баасан гаригт “Blue sky” тауэрт зохион байгуулсан “Үндэсний хөгжил Монгол хүн” форумын үеэр улстөрийн шинэ хүчин байгуулахаар зэхэж байгаагаа дуулгасан.
ы
Тэгвэл уг асуудлаар “Хөгжил хүн” клубын зохицуулагч С.Боргилоос тодруулахад “Мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, тухайн салбартаа танигдсан хүмүүс шийдэл, гарц хайхаар нэгдээд байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар ирэх дөрөвдүгээр сард болох салбарын мэргэжилтнүүдийн чуулган дээр тодорхой ярина.
ы
Одоогоор бид нэгдээд улстөрийн хүчин байгуулахаа зарлаад явж байна. Өнгөрсөн 25 жилийн турш Монгол Улс хүн төвтэй үзэл баримтлалыг орхигдуулж ирсэн. Үүнийг өөрчилнө. Бид хэлбэр хөөцөлдөөгүй, юу ярих вэ, ямар гарц байна, хэний амнаас гэдэг зарчим баримтална. Бидэнд тийм орон зай байгаа” гэлээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ