Хот хооронд 704 тээврийн хэрэгсэл явна
Баярын өдрүүдэд орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл энгийн өдрийнхөөс 40 гаруй хувиар нэмэгддэг гэнэ. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс 148 тээврийн хэрэгслийг хот хооронд нэмж явуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 18-22-ний өдрийг дуустал хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 704 тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөжээ.
Уг нь үндсэн хуваариар 556 тээврийн хэрэгсэл явдаг юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ